Хөгжлийн банкны хэрэг дээр прокурорын байгууллага онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгаа гэлээ

Эрх зүй

МУ ирэх жил Чингис бондын 800 сая долларын зээлийн эргэн төлөлт хийх ёстой. Прокурорын байгууллага 2 их наяд 275 тэрбумын эргэн төлөлт хийгдэх ёстойгоос өнөөдөр ердөө 107 тэрбум төгрөг төлөгджээ. Зээл авсан 74 аж ахуйн нэгж прокурорын байгууллагад  шалгагдаж байна.

НПГ-ын ерөнхий прокурор Ариунболдын өгсөн мэдээллээр Хөгжлийн банкны зээлдэгч 74 аж ахуй нэгжид хамаатай, 41 хэрэгт мөрдөн байцаалтын болон хэрэгт бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Үүнээс 12 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 29 хэрэгт хэрэгт бүртгэлтийн хэрэг нээжээ. Мөн хэрэгт холбогдуулан 22 хүнийг шалгаж, үүнээс 11 хүнийг нь хорьсон байна. Мөн Хөгжлийн банкнаас зээлээ аваад төлж чадахгүй байгаа 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгслийг битүүмжилжээ. Мөн үүнээс гадна, хувьаа, бэлэн мөнгөний данс зэргийг хязгаарласан байна. Ийм арга хэмжээ авах болсон үндэслэлээ Прокуророос ингэж тайлбарлалаа.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл битүүмжилжээ

Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөөгүй, мөн албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, давуу байдал үүсгэж зээл олгосон гэх асуудал дээр хуулийн байгууллага 2016 оноос эхлэн ажиллаж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагын шалгаж байгаа хэрэгт Хөгжлийн банкны 14 албан тушаалтан шалгагдаж байна.  Харин хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүд шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Үүнд прокурор дараах тайлбарыг өгч байна.

Хэвлэл мэдээллийн 10 редакци нэгдэж Хөгжлийн банкны асуудал дээр олон нийтийн дуу хоолой болон ажиллаж байгаа. Тэдний төлөөлөл өнөөдөр УЕП-т хандаж, Хөгжлийн банкны шалгаж байгаа хэргийн талаар хуулийн хүрээнд тодорхой мэдээллийг өгөхийг хүссэн. Харин УЕП-ын хувьд Хөгжлийн банкны асуудал онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгааг хэллээ. Тухайлбал НПГ дээр зөвхөн Хөгжлийн банкны хэргийг хянах таван прокурор томилжээ.

ШУУД ҮЗЭХ