Салсан эхнэрээ хэрцгийгээр зодож амийг нь хөнөөжээ

Эрх зүй

Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй бусдад зодуулж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, 39 настай эмэгтэй Ш нь салсан нөхөр болох 31 настай М-д зодуулж нас барсан байж болзошгүй байна. Сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ талийгаачийн гэрт орж, зодсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Урьдчилсан байдлаар талийгаачийн нүүр, эрүү, толгойн хэсэгт мохоо зүйлээр олон удаа цохьсноос амь хохирсон байж болзошгүйг хэллээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалган ажиллаж байна.