С.Жавхланг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудсан ч очихгүй байгаа гэв

Эрх зүй

Төв талбайд суулт зарлаад буй МУГЖ, дуучин С. Жавхлан саяхан ажлаа хийж яваа сэтгүүлчийн биед халдсан. Тухайн сэтгүүлч цагдаад гомдол гаргажээ.

Ингээд цагдаагийн байгууллагаас албан үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчийн биед халдсан С.Жавхлангаас тайлбар авах гэж дуудсан ч тэрээр огт очихгүй байгаа гэв.

Мөн Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн гэх асуудлаар ч цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа дээрх асуудлаар С.Жавхлангаас тайлбар авахаар дуудсан ч тэрээр мөн очоогүй байна.