Томуугийн халдвараар өвчилж хүндрэх тохиолдол нэмэгджээ

Зөвлөмж

Коронавируст халдвараас гадна бага насны хүүхдүүийн дунд томуу томуу төст өвчин элбэг байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн амбулатори гэхэд томуугийн улмаас ирж байгаа хүүхдүүдийн тоо 50 хувиар нэмэгджээ. Ханиад хүндэрч байгаа гол шалтгаан нь дур мэдэн хийсэн эмчилгээ гэдгийг сануулж байна. Тийм учраас мэргэжлийн эмчид хандан, хүүхдийнхээ биед тохирсон эмчилгээ бичүүлж авахыг санууллаа.

Томуу, томуу төст өвчний оргил үе энэ үед тохиодог. Сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн халдвараар өвчилсөн иргэд, ялангуяа бага насны хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. Дүүргийн эмнэлгүүдийн яаралтай тусламж, хүлээн авах тасаг болон амбулаорийн үзлэгийн тоо өссөн байна.

Тухайлбал БЗД-ийн ЭМТ-ийн амбулаторийн үзлэг 30 хувь нэмэгдсэн байна. Томуугийн халдвараар өвчилж, хүндрэх тохиолдол нэмэгдснийг хүүхдийн эмч хэлж байна. 

БЗД-ийн ЭМТ-ийн поликлиникийн хувьд хүүхдийн хоёр эмчтэй. Эмч нар ажлын цагаа уртасгаж, өдөр нь амбулаторид, орой нь яаралтай хүлээн авах тасагт ажиллаж байгаа гэлээ.

Хот хөдөөгүй томуугийн халдварын оргил үе байгааг салбар яамнаас хэлж байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 10,000 тохиолдолд 16, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 15 хувийг томуугийн А хүрээний вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын өвчлөл эзэлж байна.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ дур мэдэн эм өгч, эмчилгээ хийдэг нь хүүхдийг хүндрэхэд нөлөөлж байна гэдгийг анхааруулж байна.  

Томуугийн халдварын энэ үед хүүхдээ элдэв төрлийн эм гэхээс илүүтэйгээр шим тэжээлтэй хоол өгч, цаг агаарт тохируулан хувцаслах, бага насны хүүхэд бол товлолын вакцинд тогтмол хамруулах, Д витамин уулгах зэрэг энгийн зүйлсийг мөрдлөг болгохыг зөвлөж байна.