Орон нутгаас ирсэн нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолооч нийслэлд ажиллана

Үйл явдал

Орон нутгаас ирсэн нийт 80 гаруй эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй баг Нийслэл хотод ажиллахаар ирлээ. Тэд вакциндаа хамрагдаж Улаанбаатар хот дахь салбарынхантайгаа хүч нэгтгэн ажиллах юм. 

Аймгийн нэгдсэн эмнэлгүүдээс ХӨСҮТ-д хуваарилагдан ирсэн лабораторийн мэргэжилтнүүдэд "Био-аюулгүй ажиллагаа, био-хамгаалалт болон халдвар хамгаалал" сэдвийн хүрээнд анхан шатны зааварчилгаa өгөв. Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймгаас ирсэн лабораторийн мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсье.