Өнөөдөр коронавируст халдварын 2,057 тохиолдол шинээр батлагдлаа

Үйл явдал

Өнөөдөр халдварын 2,057 тохиолдол батлагдлаа. Шинээр бүртгэгдсэн халдварын 1,129 нь нийслэл хотод байна. Харин нас баралт бүртгэгдээгүй. Шинээр бүртгэгдэж байгаа халдварын дийлэнх нь Омикроны хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.

Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нийслэлд, 40 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа ч орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос өссөн байна. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн. Өмнөх давлагааны буюу Дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь оргил үед 33 хувьтай болж байсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрсэн байна.

Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.2 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1 саяыг давлаа.

78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагджээ.