Омикроны дэд хувилбар болох ВА 2-ын халдварлах чадвар 1.5 дахин өндөр

Ковид-19 /дотоод/

Омикроны давлагаа дэлхийн улс орнуудад буурч байгаа ч ВА2 дэд хувилбарын тархалт бүртгэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Энэ хувилбарын халдварлах чадвар Омикроны чадвараас 1.5 дахин нэмэгдсэн болохыг ДЭМБ мэдээлжээ. Гэхдээ энэ хувилбарт дархлаа сэргээх нэмэлт тун үр дүнтэй гэж эрдэмтэд онцолж байна.

ДЭМБ-аас Омикроны дэд хувилбар болох ВА2 хувилбарын талаар мэдээлэл өгч эхэллээ. Одоогоор судалгааны түвшинд явж байгаа ч энэ хувилбарын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд үр дүнтэй байгааг эрдэмтэд онцолж байна. Мөн халдварлах чадвар 1.5 дахин өндөр байгааг тогтоогоод байгаа юм.

Манай улсад хэдийгээр энэ хувилбар бүртгэгдээгүй ч Сар шинийн баярын өдрүүд эрсдэл бий болгох магадлалтайг салбар яамнаас анхааруулж байна. 

Өнөөдөр улсын хэмжээнд коронавирусийн 2600 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Омикрон хувилбарын шинжилгээнд эерэг эзлэх хувьд 30 хувьд хүрсэн байна.

Омикроны үед эрчим эмчилгээний заалттай, нэн хүнд хүний тоо эрс буусныг ХӨСҮТ-өөс хэлж байна. 

Халдварын тохиолдол орон нутагт эрчимтэй нэмэгдэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар шинээр батлагдсан 2600 гаруй тохиолдлын 1100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор эмнэлэгт 11,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 60 мянган хүн байна. Эмнэлэгт биеийн байдал нэн хүнд 107 хүн байгааг салбар яамнаас мэдээллээ. Халдварын улмаас хоёр хүн нас баржээ.