Шинээр илэрч байгаа халдварын 90% Омикрон хувилбар байна 

Ковид-19 /дотоод/

Өнгөрсөн хоногт ковид-19 халдварын 3,088 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд нийт илэрч байгаа халдварын 90 хувьд нь Омикрон хувилбар бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Халдвар авсан нийт иргэдийн 30 орчим хувь нь хөнгөн өвчилж байгаа бол 60 орчим хувь хүндэвтэр 10 орчим хувь нь нэн хүндээр өвчилж байгааг хэлж байна.

Нэн хүнд өвчтэй иргэдийг ХӨСҮТ-д хүлээн авч эмчилж байна. Хүндэрч байгаа хүмүүсийн тухайд зүрх судасны архаг өвчтэй, хавдартай хүмүүс нэн хүнд өвчилж байгааг онцоллоо.