ДЭМБ: “Омикрон” мутаци “Дельта”-гаас илүү халдварладаг эсэхийг эцэслэн тогтоогоогүй

Ковид-19 /дотоод/

ДЭМБ-аас коронавируст халдварын шинэ хувилбар болох Омикрон вирусийн талаарх мэдэгдэл гаргажээ. 

Халдварлах чадвар: Омикрон хувилбарыг Дельта болон бусад хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоодоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.

Өвчлөлийн хүндрэл: Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл нь Дельта хувилбартай болон бусад хувилбартай  харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн  ба Омикрон хувилбарын халдвартай шууд холбоотой нь нотлогдоогүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мэдээлэл одоогоор байхгүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй ба халдварт өртсөн дээд сургуулийн оюутнуудын дунд ажиглалт хийхэд хөнгөн байсан ба өвчлөлийн хүнд ба хөнгөний тал дээр илүү тодорхой мэдээлэл гартал хэд хэдэн долоо хоног хэрэгтэй. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбар нь хүнд өвчлөлийг үүсгэн үхэлд хүргэж байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал.  

SARS-CoV-2 халдвар: Судалгааны урьдчилсан дүнгээс харахад урьд нь Ковид-19 халдвараар  өвчилсөн хүмүүс Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй гэсэн хязгаарлагдмал мэдээлэлтэй байна. Ойрын хугацаанд илүү тодорхой мэдээлэлүүд гарна.

Вакцины үр нөлөө:  ДЭМБ-ын зүгээс бусад байгууллагуудтай хамтран энэхүү хувилбар одоо хэрэглэж буй вакцинд хэрхэн нөлөөлөх болон бусад арга хэмжээнд хэрхэн нөлөөлөх чиглэлээр судалгаа хийж байна. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбарт  вакцинууд  үр нөлөөтэй байгаа ба хүндрэл нас баралтаас хамгаалж байна.

Одоо хэрэглэж буй тестэд илрэх эсэх: Улс орнуудад өргөн хэрэглэж буй ПГУ тест нь Омикрон хувилбарын халдварыг илрүүлэх боломжтой ба бусад тестүүдэд ямар нөлөө үзүүлэх бусад тестүүд илрүүлж чадах эсэх дээр судалгаа хийгдэж байна.

Одоогийн эмчилгээнд үр нөлөөтэй эсэх:   Одоо хэрэглэж буй Corticosteroids ба  IL6 Receptor Blockers эмчилгээнүүд хүнд хэлбэрийн  Ковид-19 халдвараар  өвчилсөн хүмүүст үр дүнтэй хэвээр байна. Бусад эмчилгээ Омикрон хувилбарын халдварыг эмчлэхэд хэр үр дүнтэй байх дээр судалгаа хийгдэж байна.

Хийгдэж буй судалгаанууд: ДЭМБ-ын зүгээс Омикрон хувилбарын талаарх өргөн мэдээллийг цуглуулах чиглэлээр дэлхий олон оронд судалгаа хийж байна. Тухайлбал халдварлах чадвар, өвчлөлийн хүнд хөнгөн эсэх, шинж тэмдэг, вакцины үр нөлөө, шинжилгээний тестүүдэд оношлогдох байдал өөрчлөгдсөн эсэх, одоогийн эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөх эсэх гэх мэт. Мөн улс орнуудыг өвчтнүүдийн мэдээлэл, шинж тэмдэг талаарх эмчилгээний үр дүнгийн талаарх мэдээллийг WHO COVID-19 Clinical Data Platform линкээр илгээж байхыг уриалж байна.

 Улс орнуудад зөвлөмж: Омикрон хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэсэн ба үүнтэй холбоотойгоор ДЭМБ-ын зүгээс тандалтыг сайжруулах, генийн дараалалыг тогтоох судалгааг эрчимжүүлэх, илрүүлсэн генийн дарааллын мэдээллийг GISAID дата баазаар дамжуулан бусад улсуудтай хуваалцах, ДЭМБ рүү мэдээлэх, мөн тайлбар дээр тархвар зүйн ба лабораторийн шинжилгээг хийж энэхүү шинэ хувилбар нь халдварлах чадвар ба өвчлөлийн  хүнд хөнгөнд нөлөөлж байгаа эсэх вакцины үр нөлөөнд хэрхэн нөлөөлж байгаа эсэх, одоогийн эмчилгээний үр дүнд нөлөөлж байгаа эсэх, оношлууруудын оношлох чадварт өөрчлөлт орсон эсэх мөн нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээ хэр нөлөөтэй байгаа эсэхийг улс орнуудыг ДЭМБ -д мэдээлэхийг уриалж байна.

Иргэдэд зориулсан мэдээлэл:  Иргэдийн зүгээс халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол 1 метрийн хүн хоорондын зайг барьж, амны хаалтыг тогтмол хэрэглэх, агааржуулалт хийх, олон хүнтэй газраар үйлчлүүлэхгүй байх, гараа тогтмол ариутгах, вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.