7 минжнээс коронавируст халдварын дельта хувилбар илэрч, гурав нь үхжээ

Ковид-19 /дотоод/

Коронавируст халдвар нь хүнээс мал, амьтанд халдварлах боломжтой гэдгийг ДЭМБ мэдээлж байсан. Өнгөрсөн сард Гачуурт дахь минж нутагшуулах төвийн минжэнд халдварын шинж тэмдэг илэрсэн тухай дуудлага ЗӨСҮТ ирсэн байна.

Дуудлагын дагуу тандалтын баг очиход гурван минж халдварын улмаас үхсэн байжээ. Харин бусдад нь хамраас нь нус гоожих, ханиалгах, нүд нуухтах зэрэг шинж тэмдэг илэрсэн байсныг эмчилж халдваргүйжүүлжээ.

Тухайн амьтдад тус төвийн ажилчдаас халдвар дамжсан гэж үзэж байна. Учир нь хоёр ажилтан коронавирусээр өвчилсөн байсныг албаныхан мэдээллээ.

Минж болон ажилчдаас авсан сорьцийг шинжлэхэд коронавируст халдварын дельта хувилбар батлагдсан байна.

Коронавируст халдвар нь хүнээс мал, амьтанд халдварлах эрсдэл өндөр байгаа учраас гэрийн тэжээмэл амьтадтай иргэд анхаарал болгоомжтой байхыг ЗӨСҮТ-өөс сануулж байна.

Манай улсад өнгөрсөн 5 дугаар сард гэрийн тэжээмэл муур коронавиурсээр халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор гэрийн тэжээмэл амьтанд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

Харин минж халдвар авсан нь ДЭМБ болон бусад олон улсын байгууллагын мэдээлэлд хараахан бүртгэгдээгүйг албаныхан мэдээллээ.