КОВИД-19: Хоногт 1,433 хүн халдвараар өвдөж, 2262 хүн эдгэрлээ 

Ковид-19 /дотоод/

80-аас дээш насны гурван иргэн халдварын улмаас нас барлаа 

Сүүлийн 24 цагийн хугацаанд ковид-19 халдварын 1433 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 524 нь нийслэл хотод бол орон нутагт 909 хүн халдвараар өвдсөн байна. Халдварын улмаас 80-аас дээш насны гурван иргэн нас барснаар нийт нас баралт 863 боллоо.

Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 8599 хүнээс 799 хүний биеийн байдал хүнд байна.