Иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй, вакцинд хамрагдахгүй байна

Эрүүл мэнд

УНГТЭ-ийн захирал Төмөр-Очир: “Гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт тохиолдлын 60-70 хувийг хүндэвтэр биеийн байдалтай иргэд эзэлж байна.

Нас баралт буурахгүй байгаа нь вакцинжуулалттай холбоотой. Мөн хурим, найр, арга хэмжээнд архаг суурь өвчтэй, өндөр настай иргэд очиж халдвар авснаар нөхцөл байдал бүр хүндэрч байна. Эрүүл мэндийн байгууллагаар явахдаа хэт олуулаа явдаг. Шинжилгээ өгөхдөө 3-4  хүн, хөдөө орон нутгаас ирсэн хүнийг 10-аад хүн дагаж явах тохиолдол байна. Эмнэлэг бол эрсдэлт бүс гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд дэглэмээ сайтар барих, вакцинд хамрагдах хэрэгтэй байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс нь амьсгалын аппаратад орох, хүндрэх тохиолдол өдөр бүр гарч байна.” гэлээ.