Ирэх 11-р сарын дунд үеийн эхээр ихэнх нутагт цас орж, зарим газраар цасан шуурга шуурна

Цаг агаар

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.