Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

Цаг агаар

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

2021 оны 10 сарын 04-ний 20 цагаас 10 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, ө­дөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

2021 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 7-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ.