Топ мэдээнүүд

Grid List

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.

1911 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхол эцэс болж монголчууд бид үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр 11-р сарын 14-ний Мягмар гарагт тохионо

Монгол улсын Эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн 45 жилийн ой энэ онд тохиож буй. Байгуулагдаад 45 оныг түүчээлэх хугацаандаа Багануурын уурхайчдад ололт амжилт, арвин их туршлага, шинэ санаа, санаачлага, ажлын их дэвшил олон байсан. Гэсэн хэдий ч Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад уул уурхай хурдацтай хөгжихийн хирээр Багануур ХК-ийн уурхайчин хамт олон улам ихийг хийх бүтээх, санах, санаачлах шаардлага байнга урган гарч байна. 

Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлаас шалтгаалан маш олон хүүхдүүд товлолын дархлаажуулалтаас хоцорсон. Манай улсад сүүлийн 5 жил УГУ вакцины бүрэн тунгаас 69,163 хүүхэд хоцорсон байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

“Өргөө амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих аргыг Монгол Улсад анх удаа эмчилгээний практикт нэвтрүүлж гүйцэд болон дутуу төрсөн таван нярайг амжилттай эмчилж байна. 

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын Их Сургуулийн “Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.

Канадын Жуно шагнал гардуулах ёслолын үеэр цээж нүцгэн эсэргүүцэгч тайзан дээр гарч ирэн, дуучин Avril Lavigne-ий үгийг тасалдуулжээ. 

DC comics-ийн дүр Wonder Woman-ий хөшөөг Калифорнийн Burbank дахь алдарт Warner’s Bros Studios-д нээлээ. Эмэгтэйчүүдийн эрх мэдлийн билэгдэл болсон Wonder Woman нь хотод сүндэрлэх 2 хүрэл супер баатрын хөшөөний нэг болж байгаа юм. Нөгөө нь домогт Батман-ий хөшөө юм. 

Жүжигчин Lindsay Lohan нөхөр Bader Shammas-ийн хамт анхны хүүхдээ хүлээж буйгаа Инстаграм хуудсаараа дамжуулан олонд мэдэгдлээ. “Mean girls” киноны од “Тун удахгүй” гэсэн бичигтэй хүүхдийн боди-ний зураг инстаграм дээрээ тавьсан юм. 

Advertisement

Топ мэдээнүүд

Grid List

Дэлхийн улс орнуудад Ковид-19 цар тахлаас шалтгаалан маш олон хүүхдүүд товлолын дархлаажуулалтаас хоцорсон. Манай улсад сүүлийн 5 жил УГУ вакцины бүрэн тунгаас 69,163 хүүхэд хоцорсон байгаа нь улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн ирсэн тохиолдолд томоохон дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтыг нийт 37 мянган сурагч өгсөн байна. Урьдчилан авч буй монгол хэл бичгийн шалгалтад сурагчид маш сайн бэлдсэн гэдгээ хэлж байна.

Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.

Их7-гийн бүлэг энэ жил Украинд үзүүлэх эдийн засгийн дэмжлэгээ 39 тэрбум долларт хүргэж байгаагаа мэдэгдлээ, мөн 3-р сарын эцэс гэхэд ОУВС-г Украинд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Өнгөрсөн 7 хоногийн хүчтэй газар хөдлөлтийн дараа Турк, Сири улсуудад усаар дамжих өвчлөл дэгдэх эрсдэлтэйг ДЭМБ-аас анхаарууллаа. Аймшигт гамшгаас хойш, хүйтэн цаг агаар, эрүүл ахуй, ариун цэвэр, халдварт өвчний тархалттай холбоотой эрүүл мэндийн асуудлууд улам бүр нэмэгдэж байгааг ДЭМБ-ын Европ бүсийн захирал Hans Kluge мэдэгджээ.

Баасан гарагт Бээжинд болсон 2023 оны Хятадын автомашины наадам нь шилдэг автомашины багцыг сурталчлах, хэрэглэгчдэд автомашин сонгоход зориулж автомашины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор жил бүр болдог арга хэмжээ юм.

Advertisement