Онцлох мэдээ
Бусад мэдээ
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн.
"Намайг О.Батханд гэдэг. Би ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч. Өнөөдөр өглөө Ерөнхийлөгч намайг өрөөндөө дуудаж уулзсан. Намайг 1 сарын 20-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод, Д.Сүхбаатарын талбайд болсон иргэдийн тайван жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэдэг мэдээлэл байгаа талаар хэлсэн.
Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,546 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 халдварын 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар өвчтэй ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол гараагүй байна. Өнгөрсөн онд 21 ээж ХӨСҮТ-д амаржсан байна.
Нийслэлд голомтлон гарч байгаа орц дамжсан халдварын улмаас ойрын хавьтлуудыг тогтоох шинжилгээний хүрээнд Өргөө амаржих газарт амаржсан эхийн нөхөр халдвар авсан болохыг тогтоосон байна.
Улаанбаатар хотод Монос эмийн сангаас үүсэлтэй голомт идэвхтэй байна. Үүнд эмийн сангийн хоёр ажилтан, гэр бүл дамжсан 36 тохиолдол, засварын ажлын 2 хүн гээд нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ.
Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 1-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод 20 гаруй мянган иргэн орж ирсэн бол 30 гаруй мянган иргэн хотоос гарчээ.
Африк тив цар тахлын халдварын хоёр дахь давалгаатай тэмцэж хүчрэхгүй байна. Энэ талаар ДЭМБ-ын Африк тивийг хариуцсан мэргэжилтэн Матшидисо Моэти мэдэгджээ.
Түүний мэдэгдсэнээр өнөөдөр Африк тивд коронавирусний цар тахлын 3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 82 мянган хүн нас бараад байна. COVID-19 коронавирусний улмаас нас барсан хүний тоо Африк тивийн нийт хүн амтай харьцуулбал нас баралт 2,5%-тай байна. Тэгвэл энэ үзүүлэлт дэлхий дахины хэмжээнд 2,2% байгаа юм.
Түүнчлэн Африк тивд коронавирусний шинэ давалгаа эрчтэй дэгдсэнээс халдварын тоо эрс нэмэгдэж, хоёр дахь давалгаатай холбоотой нөхцөл байдал хүнд байна гэж албаны хүн мэдээлсэн байна. Африкийн ихэнх улс орнууд ядуу буурай, эдийн засгийн чадваргүй учраас цар тахлын эсрэг вакцин худалдан авах боломж хомс, хүртээмж бага байна.
Африк тивээс Баруун Сахар, Судан, Египт, Либери, Мали зэрэг оронд цар тахлын нас баралт өндөр байгаа юм.