Топ мэдээнүүд

Grid List

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сонгуулийн үеэр хэлж байсан үүрэг амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэллээ. Цагаан ордны тэргүүн нэн тэргүүнд цар тахлын нөхцөл байдал улс оронд нь хүнд байгаа энэ цаг үед  ДЭМБ-ын жагсаалтыг халдварын тоогоороо тэргүүлж байгаа улс орондоо COVID-19 коронавирустэй тэмцэх Үндэсний хэмжээний бодлого, стратегиа танилцуулсан байна.

Гадны улс орнуудын цагаач дүрвэгсэд АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байденд баяр хүргэж, түүний Ерөнхийлөгчийн хувиар Цагаан ордонд ажилласан эхний өдрөө гаргасан тушаал шийдвэрүүд цагаач иргэдэд “Америк мөрөөдлөө” биелүүлэх боломж олгож байгаад баяртай байгаагаа илэрхийлж байна.

БНХАУ, АНУ-ын нэр бүхий 28 иргэний эсрэг хориг тогтоож, жагсаалтад багтсан хүмүүсийг эх газрын Хятад, Хонконг, Макаогийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хориглосны зэрэгцээ мөн ямар нэгэн байдлаар нутаг оронд нь үйл ажиллагаа, бизнес явуулахыг хориглосон байна.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден тангарагаа өргөн үүрэгт албандаа орлоо. Цагаан ордны шинэ тэргүүний тангараг өргөх ёслол Капитолийн ордонд болсон юм.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтын өмнө Цагаан ордны өмнөх тэргүүн Дональд Трамп төрийн эрх үүргээ дараагийн хүнд шилжүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэн, өнгөрсөн 4 жилийн ажлаа дүгнэн цэгнэж, ард иргэддээ хандан сүүлийн мэдэгдлээ хийлээ.

АНУ-д 2021 оны 1-р сарын 20-ны өдөр энэ улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол болно. АНУ-д ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь үргэлж олны анхаарлыг татсан үйл явц байсаар ирсэн.

2021 оны 1-р сарын 6-нд ерөнхийлөгч Трампыг дэмжигчид АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Капитолийн ордон руу халдаж, олныг хамарсан жагсаал цуглаан, үймээн самуун өдөөсөн... Тэгвэл энэхүү үймээний үеэр Капитолийн ордон руу халдаж, бусдыг эмх  замбараагүй байдалд турхирсан, өдөөн хатгасан, мөн танхай үйлдэл гаргасан хэргээр Колорадо мужийн 24 настай иргэн саатуулагдан хоригдож байна.

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо, Капитолийн гүвээн дээр АНУ-ын дараагийн төрийн тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ жил цар тахал болоод Капитолийн гүвээн дээр энэ сарын эхээр дэгдсэн үймээн самууны улмаас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цомхон байхаар зохион байгуулж байгаа юм. 

Хятадын өмнөд хэсгийн Гуаньси-Жуаний автономит дүүрэгт хөрсний нуралт гулгалт болсноос барилгын ажил явагдаж байсан талбай цөмөрчээ. Золгүй явдлын улмаас 3 хүн амиа алдаж, 1 хүн гэмтсэн байна.

Их Британийн Чешир мужид цаг агаарын байдал эрс муудаж, Кристоф нэр авсан далайн шуурга шуурч байна. Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас Фарндон дахь Ди голын ус үерлэж, эргээсээ хальж болзошгүй байгааг орон нутгийн эрх баригчид нь анхааруулж байна.

Иракийн нийслэл Багдад хотноо ар араасаа хоёр удаа халдлага дэлбэрэлт боллоо. Багдад хотын Баб-эль-Шарки дүүргийн Аль Таяаран талбайд байрлах захын дэргэд хоорондоо хэсэг хугацааны зайтай хоёр удаа дэлбэрэлт болжээ.

Испанийн нийслэл Мадрид хотод хүчтэй дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас өндөр настны асрамжийн газрын барилга хэсэгчлэн нурж сүйджээ.

Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Хушань алт олборлох уурхайд осол болж, аврагчид 8 дахь хоногтоо уурхайн гүнд түгжигдсэн уурхайчдыг аврах ажиллагаа явуулж байна.

Сирийн Хомс хотод нефтийн танкерт гал гарчээ. Золгүй явдал Сирийн төрийн мэдлийн нефть боловсруулах үйлдвэрт гарсан байна.

Тунист 4 дэх хоногтоо дараалан засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, тэмцэл өрнөж байна. Тунисын хотуудад иргэд гудамж талбайдаа гарч жагсан, дугуй хогийн сав зэргийг шатаан зам хааж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөж байна.

Японд он гарснаас хойш сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд цаг агаар хүйтэрч, хэд хэдэн удаа томоохон цасан шуурга, цасан уруй болжээ. Хамгийн сүүлд Японы Тохоку мужид цасан шуурганы улмаас хальтиргаа гулгаа үүсч, нэг дор 130 машин хоорондоо мөргөлдсөн томоохон осол болжээ.

"Бээжин-2022" Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах улс орноор тодорсон Хятад улсад цасан цагаан Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах ажил өрнөсөөр байна. Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин “Бээжин-2022” Өвлийн Олимп, паралимпийн наадмын бэлтгэл ажлын үйл явцтай танилцжээ.

Японы нийслэл Токио хотод ирэх зун явуулахаар тогтсон хүн төрөлхтөний спортын их наадам болох Олимпийн наадмыг тогтоосон хугацаанд зохион явуулах эсэхийг ирэх 3-р сард эцэслэн шийдэх бололтой. Цар тахлын дэгдэлтээс шалтгаалан бүтэн жилээр хойшлогдсон “Токио-2020” Олимпийн наадмыг тогтоосон хугацаанд нь явуулахыг Японы эрх баригчид мэдэгдэж байгаа ч зарим улс орнууд цар тахлын дэгдэлт буурахгүй бол дахин хойшлуулах саналтай байна.

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр дуучин Леди Гага улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.

Хонконгийн Ocean Park цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа сэргээхийн тулд засгийн газраасаа дэмжлэг авч, шинэ бизнес-модель нэвтрүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэх хэдэн тэрбумын орлого олох төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Америкийн хөгжмийн нэртэй продюсер Фил Спектор 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр поп хөгжмийн хөгжил, түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг продюсер байсан ч сүүлийн 20-иод жилд хүн амины хэргээр шоронд хоригдож байжээ.

Бидний сайн мэдэх “Галзуу хурд” киноны алдарт жүжигчин Дуйэн Жонсон өөрийг нь орон гэргүй байхад тусласан залууд 30 мянган долларын үнэ бүхий машин бэлэглэсэн байна. Түүнийг ОУ-ын хэвлэлүүдэд хамгийн “өгөөмөр алдартан” хэмээн онцолж байгаа юм.

Тесла, Спейс Икс зэрэг компаниудыг эзэмшигч тэрбумтан Илон Маск 2020 оны дэлхийн хамгийн баян эрхэм болжээ. Тэрээр энэхүү жагсаалтыг 2017 оноос хойш тэргүүлж байсан Жефф Безосыг ардаа хаян, Блүүмбергийн жагсаалтыг тэргүүлсэн байна.

2020 онд дэлхийн шилдэг музейнүүдийн нэг болох Францын алдарт Луврын музейг энгийн үеийнхээс маш бага тооны хүн үзэж сонирхжээ. Цар тахлын дэгдэлтийн улмаас өнгөрсөн онд Луврын музейг сонирхох хүмүүсийн урсгал 72%-иар буурсан байна.