Нийслэлд голомтлон гарч байгаа орц дамжсан халдварын улмаас ойрын хавьтлуудыг тогтоох шинжилгээний хүрээнд Өргөө амаржих газарт амаржсан эхийн нөхөр халдвар авсан болохыг тогтоосон байна.

Улмаар өргөө амаржих газарт амаржсан эхээс шинжилгээ авахад халдвар илэрсэн тул түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан асуудал олон нийтийг бухимдуулсан. Тэгвэл тус амаржих газарт халдвар гарсантай холбоотой ойрын хавьтлуудад шинжилгээ хийсэн байна. Энэ хүрээнд шинээр халдвар илрээгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.