Японд 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Үйл явдал

Арлын Японд өнөө өглөө 6,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Японы зүүн хойд хэсэгт, Хонсю арлын эрэг дагуух газарт байжээ.

Японы онцгой байдлын албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт Мияги мужийн ойролцоо, Номхон далайн уснаа, газрын 60 км-ийн гүн байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас цунами-далайн хүчтэй давалгаа дэгдэх аюул байхгүй байгаа юм. Газар хөдлөлтийн доргилт чичиргээ Японы зүүн болон хойд хэсгийн нутаг, Фукушима, Ибараки, Иватэ, Сайтама, Чиба, мөн нийслэл Токио хотноо мэдрэгдэж байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас хохирол учраагүй талаар эрх баригчид нь мэдээлж байна. Түүнчлэн Фукушимагийн цөмийн станцын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй байна.