Цар тахлын хүнд цаг үед үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчидтэйгээ тулж харьцахаас болгоомжлон, тэдний тав тухыг хангах арга сэдэж байна. Японы нийслэл Токио хотын нэгэн кафе цар тахлын үед робот-үйлчлэгчийг нэвтрүүлжээ.

Кафед робот-үйлчлэгч нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдэд ихэд таалагдсан байна. Энэхүү роботыг эхний ээлжинд туршилтын маягаар 3 хоног үйлчилгээнд гаргасан ч ямар нэгэн алдаа мадаг гаргаагүй байна. Үйлчлүүлэгч робот-үйлчлэгчид захиалгаа өгөхдөө түүний планшет компьютер дээр дарж, улмаар робот захиалгын дагуу тухайн хүнд хүргэлт хийдэг байна. Энэхүү туршилт амжилттай болбол цаашид ийм роботыг илүү олон газарт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.