“Модерна”-гийн Ковид-19 вакциныг ДЭМБ баталгаажууллаа

Ковид-19 /дэлхий/
4 сарын 30-ны Баасан гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Модерна компанийн Ковид-19 вакциныг яаралтай хэрэглээний жагсаалтад орууллаа.
Ингэснээр вакцины үр дүнг өөрсдөө үнэлэх боломжгүй улс орнуудад аль болох хурдан нийлүүлэх, Ковакс хөтөлбөрийн хүрээнд хуваалцах, ядуу буурай орнуудад түгээхэд тус дөхөм болно.

АНУ-ын энэ вакцин нь ДЭМБ-аас яаралтай жагсаалтад оруулсан тав дахь нь болж байна.

АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас "Модерна" вакциныг өнгөрсөн оны 12 сарын 18-нд яаралтай үед хэрэглэх албан ёсны зөвшөөрөл гаргасан, харин Европын эмийн агентлаг энэ оны 1 сарын 6-нд Европын холбоонд маркетингийн зөвшөөрөл олгосон юм.

ДЭМБ-ын мэдээлэлд дурдснаар Дархлаажуулалтын Стратегийн зөвлөх мэргэжилтнүүдийн групп нь Модерна вакцин нь 94.1 хувийн үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

ДЭМБ-аас баталгаажуулсан бусад дөрвөн вакцин нь Файзер-Бионтек, АстраЗенека, Энэтхэгийн Серум институт болон Жанссен юм.

Модерна компани Пүрэв гарагт 2022 онд 3 тэрбум тун вакциныг үйлдвэрлэнэ, мөн Европ, АНУ-д үйлдвэрлэх хангамжийг дээшлүүлнэ гэжээ.

Эх сурвалж: CNA