Тунист 4 дэх хоногтоо дараалан засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, тэмцэл өрнөж байна. Тунисын хотуудад иргэд гудамж талбайдаа гарч жагсан, дугуй хогийн сав зэргийг шатаан зам хааж, цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөж байна.
Иргэд цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн улмаас иргэдийн амьжиргаа муудаж, орлогогүй хоцорсныг шүүмжлэн, төр засгаас иргэдээ хүнд хэцүү цаг үед дэмжих ямар ч арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцэн гудамж талбайдаа гарч, улмаар түүхэн хувьсгалын ойтой давхцан олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж хувирчээ.