Канадын Онтарио мужийн захирагч Дуг Форд хүн амаа цар тахлаас сэргийлэхэд АНУ-аас тусламж хүссэн байна.

Учир нь Пфайзер вакцин үйлдвэрлэгчид эхний ээлжинд Европын улс орнуудыг вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж, бусад улс орноос авсан вакцины захиалгаа хойшлуулах шийдвэр гаргажээ.

Дуг Форд ийнхүү мэдэгдэхдээ Канадын ерөнхий сайд Жастин Трюдо-гийн буулт хийсэн байр суурийг шүүмжилж, Пфайзер нэрийн вакцин үйлдвэрлэгчид улс орнуудыг вакцинаар хангахдаа тив, улс орноор ялгаварлан дугаарлаж байгаад бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс энэ асуудалд төр засагтаа хандахаас илүүтэй Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жо Байденд хандан хөрш орондоо цар тахлын дэгдэлттэй тэмцэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна.