Иран улс жилийн өмнө цэргийн зориулалт бүхий хиймэл дагуулаа хөөргөж байжээ

Технологи-360

Иран улсын жилийн өмнө сансрын уудам руу хөөргөсөн цэргийн зориулалт бүхий Noor-1 сансрын хиймэл дагуулаас дэлхий рүү сигнал илгээж эхэлжээ. Энэ талаар Исламын хувьсгалт корпусаас мэдээлсэн байна.

 Ираны Исламын хувьсгалт корпусын сансрын агаарын хүчний командлалаас мэдээлснээр Noor-1 сансрын хиймэл дагуул дэлхийн тойрог замд гараад бүтэн жилийн хугацаа өнгөрсөн ч дэлхий рүү сигнал илгээж, идэвхтэй ажилласаар байна. Noor-1 хиймэл дагуулыг 2020 оны 4-р сарын 23-нд илгээж байжээ.  Өнгөрсөн хугацаанд цэргийн зориулалт бүхий сансрын хиймэл дагуул дэлхийг тойрон 6 мянган удаа эргэж, өнөөдөр дэлхийгээс 410 км-ийн зайтай байрлаж байна. Ираны мэргэжилтнүүд, инженерүүдийн бүтээсэн Noor-1 сансрын хиймэл дагуул нь олон талт аппарат юм.