2021 оны 1-р сарын 6-нд ерөнхийлөгч Трампыг дэмжигчид АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Капитолийн ордон руу халдаж, олныг хамарсан жагсаал цуглаан, үймээн самуун өдөөсөн... Тэгвэл энэхүү үймээний үеэр Капитолийн ордон руу халдаж, бусдыг эмх замбараагүй байдалд турхирсан, өдөөн хатгасан, мөн танхай үйлдэл гаргасан хэргээр Колорадо мужийн 24 настай иргэн саатуулагдан хоригдож байна.
Хуулийнханд сайн дураараа бууж өгсөн Гисвайн үймээний өдөр цэргийн хувцас өмсч, бусдыг турхиран Капитолийн ордны хаалга, шил цонхыг нь эвдэн дотогшоо ороход уриалсан гэжээ. Түүний өгсөн энэ мэдүүлгийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулсны үндсэн дээр түүнийг баривчлах ордер гаргасан байна.