Барууны иргэдийг Энэтхэгээс татан авч эхэлжээ

Үйл явдал

БНЭУ-д цар тахлын халдвар гамшгийн хэмжээнд тулахтай зэрэгцэн энэ улсад үйл ажиллагаа явуулдаг Барууны компаниуд өөрсдийн ажилтнуудаа эх оронд нь эргүүлэн татаж эхэлжээ.

Энэтхэгт ажиллаж амьдарч байгаа гадны иргэдийг татан авах ажил хийгдэж эхлээд байна. Барууны компаниуд, албан байгууллагууд Энэтхэг улсад түр хугацаагаар ажиллаж байгаа ажилтнуудаа эх оронд нь татан авах ажил зохион байгуулж байна. Энэтхэгт сүүлийн 7 жилийн туршид ажиллаж, Нью Дели хотноо Францын гоо сайхны брэндийн хөгжүүлэлт компаниа төлөөлөн ажиллаж байсан Манон Троуч цар тахлын дэгдэлт эрс нэмэгдэж байгаагаас шалтгаалан эх орондоо буцахаар болжээ. Түүний ажилладаг компани хамгийн эхний боломжин дээр Энэтхэгийг орхин, эргэн ирэхийг хүссэн байна. Учир нь цар тахлын халдвар тусвал гадны иргэдийг хүлээн авах газар байхгүй байгаа учраас ихээхэн эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа юм.