Америкийн Apple компани шинэ үеийн ухаалаг гар утасны дахин нэг шинэ загвар гаргахаар ажиллаж байна. Apple компани энэ удаад дэлгэц нь эвхэгддэг ухаалаг гар утас бүтээж байгаа юм.

Apple компани одоогоор анхны эвхэгддэг ухаалаг гар утсаа бүтээхээр ажиллаж байна. Үүний тулд iPhone 12 Pro Max загварын утасны концепт дээр тулгуурлан дэлгэцийг нь эвхэгддэг байхаар бүтээж байгаа юм. Apple компанийн мэргэжилтнүүд эвхэгддэг ухаалаг утасныхаа нугас нь үл үзэгдэх байдлаар эвхэгдэх механизмтай дэлгэц бүтээн туршиж байгаа юм.

Тэгвэл Өмнөд Солонгосын Samsung компани мөн энэ маягаар үл үзэгдэх байдлаар эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас бүтээжээ.