Нидерландын Амстердам хотноо цар тахлын дэгдэлттэй холбоотой тогтоосон хөл хориог эсэргүүцсэн олон гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан хийжээ.

Амстердамын гудамжнаа төр засгаас коронавирусний халдварыг зогсоож, хүн амаа вакцинжуулах хөтөлбөр арга хэмжээг эсэргүүцсэн олон жагсаал хийжээ. Тэд төрөөс цар тахлын үед авч байгаа арга хэмжээг буруу, хангалтгүй гэж үзэж байгаа юм. Жагсаалд 2 мянга гаруй хүн нэгдэж, улмаар цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус цацахад хүрчээ. Жагсагчид гудамж талбайд гарахдаа амны хаалт зүүхээс татгалзан, хоорондын зайгаа ч баримтлахгүй байсан учраас цагдаа нар арга буюу хүч хэрэглэн тараахад хүрсэн байна.