Сүүлийн 24 цагийн хугацаанд 15,300 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 

Үүнд өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал болсон 4 иргэн, УНТЭ-т 1 сарын 16-нд хэвтсэн нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. УНТЭ-т эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал хүнд байгааг албаныхан хэлж байна. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн халдвар  нийтдээ 1517 боллоо. Одоогоор 559 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал маш хүнд, 4 нь хүнд, 41 хүндэвтэр, 512 нь хөнгөн байна.

ФЭЙСБҮҮК ШУУД