БНКУ-д ах дүү Кастрогийн эрин үе дуусгавар болж байна... Чухам ийм гарчигтайгаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кубын Коммунист намын их хурлаас Кубын удирдагч Рауль Кастрог залгамжлах шинэ тэргүүнээр Мигель Диас Канелийг сонгосон явдлыг мэдээлжээ.
Кубын шинэ тэргүүнээр сонгогдсон Мигель Диас-Канель нь 89 настай Рауль Кастрогоос 30 насаар дүү, нам төрийн чадварлаг гишүүдийн нэг юм. Тэрээр 2009 онд улсынхаа дээд боловсролын сайдын алба хашиж, 2013 онд Кубын Төрийн зөвлөлийн 1-р орлогч даргаар ажиллан, 2018 онд Үндэсний ассамблейн тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байжээ.
Рауль Кастрогийн хувьд тэрээр ах Фиделиа нас барсны дараа 2011 онд улсынхаа тэргүүний эрх үүргийг шилжүүлэн авсан. Ах дүү Кастро Куба улсыг 1959 оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй тэргүүлсэн юм.