Картын үлдэгдэл буцаах үйлчилгээ гэдэг нь таны хэвийн ажиллагаатай “U-money” картанд байгаа мөнгөн үлдэгдлээ гаргуулан авах боломж юм. 

Картын үлдэгдэл буцаах үйлчилгээг хаанаас авч болох вэ? 

УБСК ХХК-ийн хэрэглэгчийн төвүүдээс тус үйлчилгээг авч болно.

Шаардагдах бичиг баримт: 

  • Буцаалт хийлгэх карт болон бичиг баримттайгаа ирэх.
  • Үйлчилгээний шимтгэл: Хэвийн ажиллагаатай “U-money” картын мөнгийг буцаан олгох үйлчилгээний шимтгэл 100 төгрөг байна.

Буцаалт хийлгэх боломжтой картын төрлүүд: 

Дараах картуудад та мөнгөн хэлбэрээр картаа цэнэглэсэн бол үлдэгдэл мөнгөө буцаалтын үйлчилгээгээр гаргуулан авах боломжтой.

  • Энгийн  /том хүний болон хүүхдийн карт/
  • Хөнгөлөлттэй зорчих /оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих карт, донор/
  • NFC сим /“U-money” картын чип агуулсан үүрэн телефон утасны сим карт/