Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн гишүүд, хамт олны дундаас халдвар голомтлон гарах, тархах эрсдэл Монгол Улсад их байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжэнд  667,862 хүн коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан нь нийт хүн амын 20 хувь байна.  Мөн нийт хүн амын дунд короновирус илрүүлэх тандалт шинжилгээ хийж байгаа. Үүнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд банк болоод эмийн сангийн 2,238 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдэгдлээ.