АШУҮИС-ийн НЭМС-ийн багш Т.Жаргалсайхан: "Коронавирус РМ2.5 тоосонцорын гадаргуунд наалдан, амьсгалын замаар дамжих боломжтой.

Үүнээс гадна хүний амьсгалаас тодорхой хэмжээнд бичил шүлс ялгардаг. Уг бичил шүлсээр амьсгалсан хүн агаар дуслаар халдвар авах эрсдэлтэй. Амны хаалт зүүсэн хоёр хүн нэг өрөөнд ажилладаг гэж үзье. Нэг нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн тохиолдолд агаар сэлгэхгүй байвал халдваргүй хүн амны хаалт зүүсэн байлаа ч тоосонцрууд амьсгалын замаар нь нэвтрэх боломжтой гэх тооцоолол гарсан. Эрдэмтдийн тооцоолсноор нэг микрометр хэмжээтэй тоосонцорт хамгийн багадаа 250 ширхэг РНХ агуулсан вирус хадгалагдсан байх боломжтой. Агаарт вирус агуулсан 300-500 ширхэг тоосонцор байхад л хүн халдвар авах магадлал нэмэгддэг. Энэ жишээ нь агаар сэлгэлт, маскаа солих, хүн хоорондын зай баримтлах нь ямар чухал гэдгийг харуулж байна" гэлээ.