Өнгөрсөн шөнө 00:00 цагийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Косма”  компанийг бүлэг этгээд дээрэмдэж долоон сая төгрөг авч зугтсан байна.

Тодруулбал, нүүрээ далдалсан гурван этгээд Хан-Уул дүүргийн III-р хороонд байрлах “Косма” компанийн манаачийг хүлж дотогш орон, компанийн ажилтан Б-г хүндээр гэмтээжээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа ба гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.