Засгийн газар шүүх засаглалыг цогцоор нь шинэчлэх, улс төрөөс ангид хараат бус байлгах үүднээс томоохон өөрчлөлтүүдийг хуулийн шинэчлэлд тусгасан.

Өргөн бариад найман сарын хугацаанд хэлэлцүүлгээ хүлээсэн шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга парламентаар анхны босгоо давлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд шинээр байгуулах шүүгчийн сахилгын хороо бэлэгдлийн чанартай биш гомдлыг үнэн зөв шийдвэрлэдэг хүчтэй байгууллага байх ёстойг онцолж байлаа. Улмаар  хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.