Сүүлийн 24 цагт буюу 1 сарын 05-ны өдөр 16,377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 41 тохиолдол батлагдлаа. 

Сүүлийн 24 цагт 16,377 хүнд шинжилгээ хийхэд 41 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 5 нь эрүүл мэндийн ажилтан (ХӨСҮТ) байна. Мөн "Ачтан" эмнэлгийн эмч ажилтнуудын гэр бүлийн хавьтлуудаас нийт 16 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлан шинжилж байна гэлээ. 

Мөн "Тэнүүн огоо" компанийн 5 жолооч халдвар авчээ. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул хүрээлэнгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад 2 хүнээс халдвар илэрсэн байна. Бусад нь БЗД-ийн эмнэлгийн голомтоос үүдэлтэй тусгаарлах байранд байсан иргэдийн давтан  шинжилгээнээс вирус илэрсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ийнхүү дотоодын халдвар нийтдээ 853 боллоо.