"Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг хийж цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэж суугаад УОК-ын нэр барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу ашигласан. Хэдий хорондооо инээдэм болгон  ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш."

"Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгууллагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тоглоом тоотой нь дээр” гэж ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б. Ууганбаяр мэдээллээ.