ЭХЗХ: Арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулна уу

Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл тэглээд байгаа. Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээний зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” хариуцахаар болсон.

Хэрэв цахилгааны хэрэглээ тогтмол байвал зардлыг төр хариуцах ба хэрэглээнээс давсан бол иргэн, ААН зөрүү төлбөрийг төлөх юм. Тиймээс айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгааныг урьдын адил бичилт хийн илгээх юм байна. Мөн сануулахад, арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос санууллаа. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 70 хувьтай байгаа аж.