Лондон хотын төвд сүндэрлэсэн бүтээн байгуулалт иргэдэд нь таалагдсангүй

Үйл явдал

Английн нийслэл Лондон хотын Гайд паркад нэгэн өвөрмөц бүтээн байгуулалт сүндэрлэсэн ч харамсалтай нь иргэд оршин суугчдад нь таалагдсангүй. Лондон хотын эрх баригчид Гайд Паркад хиймэл уул толгод байгуулж, байгалийн тогтоцыг санагдуулам энэхүү газраас хот алган дээр тавьсан мэт сүндэрлэн харагдана гэж байсан ч хүлээлт, бодит байдал хоёр хол зөржээ. 

Гайд паркийн зүүн хойд буланд, Гантиган арк болоод илтгэгчдийн булангийн дэргэд хиймэл уул толгод бүтээжээ. Хиймэл уул руу тусгай замаар дээш өгсөн гарч, буухдаа дотуур нь явж, элдэв худалдааны төвүүд, дэлгүүрүүд уулын дотор хэсэгт байрлажээ. Уулан дээрх харах тавцан дээрээс Лондон хотын Гайд парк алган дээр тавьсан мэт харагдана гэж сурталчлан, энэхүү бүтээн байгуулалтад хотын эрх баригчид 2 сая фунт стерлинг зарцуулжээ. Гэвч энэ хүлээлт талаар болж Лондон хотын иргэдэд шинэ бүтээн байгуулалт таалагдаагүй байна.