Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг болох шоуны од Ким Кардашиан болон реппер Кени Уэст нар албан ёсоор салж байгаагаа зарлаад удаагүй байгаа. Нэгэн цагт хамгийн халамжтай нөхрөөр нэрлэгдэж байсан Кени одоогоор хүүхдүүдээсээ тусдаа байгаа гэж тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн талаар “Eonline” энтертайнмент сайт нийтлэжээ.

Хосууд дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Ким Кардашиан хүүхдүүдээ аавтай нь уулзуулах нь зөв гэж шийдвэрлэснээс гадна хэзээ ч ирж хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж болно гэсэн тухай эх сурвалжид мэдээлжээ. Үүнээс гадна ирээдүйд юу болохыг хэн ч таашгүй шүү дээ гэж хэлсэн нь фенүүдэд нь залуус эргээд эвлэрэх болов уу гэх сэтгэгдэл үлдээжээ.