Япон улсад зохион байгуулагддаг хамгийн хачин жигтэй наадмуудын нэг бол “Хадака Мацури” буюу “нүцгэн наадам” юм. Гэхдээ энэ наадамд оролцож байгаа хүмүүс огт хувцасгүй байдаг гэсэн үг биш юм.  Арвин ургац, үржил шим зэргийг билгэддэг энэ наадам жил бүрийн 2-р сард зохион байгуулагддаг.

500 жилийн өмнөөс Япончууд энэ наадмыг тэмдэглэж эхэлсэн гэж үздэг. Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор наадмыг цуцласан байна. Жилд дунджаар 9,000 эрэгтэйчүүд энэ наадамд оролцдог гэх тооцоо бий. Зарим эх сурвалжид мэдээлснээр энэ наадмыг эрчүүд тухайн жилийнхээ хийморийг сэргээх зорилгоор хийдэг гэжээ. Ямартай ч тус наадам нь Японы түүхэнд олон жил тэмдэглэсээр ирсэн өвөрмөц уламжлалуудын нэг юм.