АНУ-ын Техас мужид байрлах нэгэн тавилгын дэлгүүрийн эзэн цар тахал болоод их хэмжээний цас орсон өвлийн хүйтэн энэ өдрүүдэд орон гэргүй иргэдийг өөрийн дэлгүүртээ байлгаж тус болж байна. АНУ-д ковид-19 халдварын дэгдэлт өндөр байгаагаас гадна сүүлийн өдрүүдэд олон мужид их хэмжээний цас орж, тог цахилгаангүй болоод байсан юм.

Тавилгын дэлгүүрийн эзэн Маттрес Мак болон түүний хамтран ажилладаг албан хаагчид өөрсдийн зүгээс тэдгээр орон гэргүй иргэдэд 3,000 хоол бэлтгэж, хүнсээр хангасан байна. 700 орчим иргэн дулаан газар хоноглох боломжтой болсон юм. Гэхдээ энэ бол Маттрессийн анх удаа олон нийтэд тусласан тохиолдол биш юм. 2005 онд Катрина хуй салхи дэгдэх үед тэрбээр мөн л орон гэргүй иргэдийг байр хоолоор хангаж байжээ. Мөн 2017 оны Харвей хуй салхины дэгдэлтийн үеэр иргэдэд туслаж байв