ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.08.07/ Наран ургах, шингэх 05:37-20:19

Зурхай

2021.08.07, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29. ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.08.07, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.37-20.19

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.