Ковид-19-ын эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг.
Тухайлбал: Pfizer-BioNTech Ковид-19 вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0,3 мл хоёр тунг хийлгэнэ.
ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:
• Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
• Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
• 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ...гэх мэт.

Эх сурвалж: ЭМЯ