Монгол Улсад нийлүүлэгдсэн хоёр төрлийн вакцин бий. АстраЗенека болон Синофармын вакциныг хоёр тунгаар хийх юм.
Харин маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Астразенека вакцины хамгийн эхний тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын өмнө хийлгэх юм. Үүний дараагаар галын шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон бусад албаныханд вакциныг хийхээр төлөвлөөд байна.