"Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо. Иргэд маань маш идэвхитэй хамрагдаж, төр засагтайгаа хамтарч ажиллаж чадсан нь хамгийн чухал үр дүн байв. Бид 411 мянган сорьц авна гэж анх төлөвлөж байсан бол өнөөдрийн байдлаар 461 мянгад хүрчээ.
Дүүрэг, хороо тус бүрийн шинжилгээний нарийвчилсан дүн, мэдээ болон УОК, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын халдварын зэрэглэлийг өндөр эрсдэлтэй буюу "УЛААН" өнгөөс “ШАР” өнгө болгон бууруулах тогтоолыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж баталлаа.
Ингэснээр шинэ, идэвхитэй, эрүүл амьдралын хэв маяг руу МОНГОЛ улс шилжин орж байна.
Төлөвлөгөөний дагуу хоёрдугаар сарын 23-наас хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулах ажил эхэлнэ. Үүнд ч гэсэн иргэд маань ухамсартай хандаж, идэвхитэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна.
Засгийн газрын хуралдаан | 2021.02.21