Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 44,503 хүнд шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан дээрх тохиолдлуудын 7 нь Нэг хаалга-Нэг шинжилгээнээс илэрсэн бол 28 нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлууд байна. 

Нийслэлийн хэмжээнд явуулж байгаа Нэг хаалга - Нэг шинжилгээгнээс есөн хоногийн хугацаанд нийт 54 тохилдлыг эрт илрүүллээ.

            Орон гэргүй гурван иргэнээс ковид 19 халдвар илэрчээ

Нэг хаалга - Нэг шинжилгээнд орон гэргүй иргэдийг хамруулж байна. Энэ хүрээнд тодорхой хаяг байршил, амьдрах гэр оронгүй гурван иргэнээс халдвар илэрчээ.

Манай улсад батлагдаж байгаа нийт тохиолдлын 80 хувь нь ямарч шинж тэмдэггүй илэрч байгаа нь эрсдэл өндөртэйг албаны хүн онцолж байна. Харин халдвартай иргэдийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгааг хэллээ.

Өнөөдөр 35 тохиолдол нэмэгдсэнээр нийслэлийн хэмжээнд гарсан халдварын тоо 1,746 болж байгаа бол улсын хэмжээнд гарсан кластер өвчлөл 2,072 боллоо. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн бол эмчлүүлж байгаа 725 хүнээс 1 хүн маш хүнд, 5 хүн хүнд байгаа бол 86 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

 

ШУУД ҮЗЭХ