Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагаар очиход 23 настай Ц гадны нөлөөтэй нас барж, 20 настай Э өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан байсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцын нотлох баримтын талаарх мэдээллийг хэлэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явж байхад иргэдийг элдэв мэдээлэл цацахгүй байхыг анхааруулж байна" гэлээ. Мөн цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрхэнд халдах гэмт хэрэг их гарч байгааг тодотголоо.