Мутацийн эсрэг хүчтэй дархлаа тогтоох гурав дахь тунг Модерна хөгжүүлж байна

Ковид-19 /дэлхий/
Модерна компани гурав дахь тун тарилга буюу туршилтын шинэ вакцин туршиж, Бразил, Өмнөд Африкт анх илэрсэн ковид-19 вирусын мутацийн эсрэг дархлаа тогтоож байгаа талаар 5 сарын 5-нд мэдээллээ.
Модернагийн хоёр тун вакцин өмнө нь тариулсан сайн дурынханд энэхүү сэргээгч тунг хийхэд Ковид-19 вирусын эсрэг бие илүү нэмэгдсэн үзүүлэлт гарсан гэнэ.

Хуучин тун болон шинээр хөгжүүлсэн тун буюу Өмнөд Африкийн mRNA-1273.6351 нэртэй мутацийн эсрэг тунг нийт 40 хүнд туршилтаар тарьсан байна.

Өмнөд Африк, Бразил улсуудад анх илэрсэн дээрх мутаци нь одоогийн вакцинуудад тэсвэртэй гэж үзэж байгаа,  АНУ-д цөөхөн тохиолдол илэрчээ.

Иймд АНУ-ын Модерна компани хуучин вакцин, шинэ тун хоёрыг хослуулсан нэг тарилгыг мөн судалж байгаа юм байна.

Эх сурвалж: CNA