Дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан Монголын The Hu хамтлагийн зурагтай дурсгалын шинэ зоосон мөнгө гаргажээ. Монголбанкнаас The Hu хамтлагт хүндэтгэл үзүүлж, хамтлагийн сүлд болон гишүүдийн зурагтай зоосон мөнгө гаргасан байна. Дурсгалын зоосон мөнгөний дээж Монголбанкинд иржээ.

Чингис хаан одонт The Hu хамтлаг нь Хүннү рок гэсэн өөрсдийн урсгалыг гаргаж, дэлхийн улс орнуудаар аялан тоглож уран бүтээлээ амжилттай хүргэн Монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа юм.

The Hu хамтлагт зориулан гаргасан дурсгалын зоос ирэх 2-р сараас худалдаанд гарах гэнэ. 

Эх сурвалж: https://www.loudersound.com